Тэгээл халуу шатсан наранд алхаал блаа. Пооль дуусаж өгдөггүй ээ. Польны захад л Бөөрөлжүүт харагдаал бдаг. Алхаал бдаг, дөхдөггүй дээ. Аруун хэдэн км алхсан бхөө. Тэгсэн тэнгэр дугараал аянга буугаал аадар шаагиал, мөндөр цохивоо.
-
-
-
Задгай талд, бөртийх ганц ч модгүй, мөндөрнөөс нуугдах газаргүй. Бүх хувцсаа тайчаал жижиглэж боогоол, цүнхэндээ чихээл, 2 дүүгээ доороо оруулаад мөндөрнөөс хамгаалж 4 хөллөллөө. Ууц нураа хөлдөөд бөрөг тасар татжийнаа. Гүрийсээр бгаад мөндөр зогсхоор аваад алхлаа
-
Буцаад гэр рүүгээ алхаж бгаа санаатай. Хичнээн ч хол явцын. Сум ойртдооггүй. 2 дүү маань цэлэн хөх. Тэгэхээр нь дунд дүүдээ пүүзээ өмсгөөд сугарчихгуйн тулд үдээсээр нь шилбийг ороогоод, бага дүүгээ үүрээд , дээрээс нь үүргэвчээрээ нурууг нь халхлаад алхаж өглөө
-
Хээр газар өвсөн дундуур шилбээр татсан мөндөртэй ус хөл ёстой хага ташаад бараг мэдээгүй болжийнаа. Тэгжээтэл аянга буугаал. Гэрлийн шонгоос холдоол бүүр тойрч алхаал блаа, алхаал блаа. Тэгсэн ашгүй бороо зогсож тэнгэр онгойв. 2 дүү минь усан хулгана, цэвдэн хөх
-
Тэгээл үүргэвчээ уудлаал жижиглэж боосон ноосон цамц өмдөө гаргаад, нөгөө 2-тоо хувцсыг нь тайчиж бгаал өмсөгвөө. 1 цамцан дотор 2-ланг нь нийлүүлээд оруулаад орооцон. Үүрэхдээ үүрээл, хөтлөхдөө хөтлөөл явсаар бгаад гэртээ ирэв ээ.
-
Гэтэл хөдөөний хөгшин ээж юу ч болоогүй юм шиг бид нарыг хүн орж ирж бгаа дайны ч тоож харсангүй. Тэгээл арын байшинд ороод 2 дүүгээл хатаагаад дулаан хөнжилд орууллаа. Хувцсаа дэлгэж бтал хөгшин ээж данхтай будаатай халуун цай хэдэн аягатай оруулж өгчөөд гараад явчлаа
-
Тэр цайны амттай, голоосоо хөлдцөн бсныг ч хэлэх үү, өлссөн бсныг ч хэлэх үү, үгээр хэлэмгүй сайхан бсныг яанаа. Тэгэж их олон цагаар, хар усан борооноор нялх юм алга болчоод яагаад хөөе ч гэж араас хайгаагүйм бүү мэд. Хахир улс шүү. Эмээ минь бсан бол сүйд болж бхсан
-
Хачин улс шүү хөдөөнийхөн. Данхтай хийцтэй цай чанаад ирж бгаа нь аргадаж гэмшиж бсаншүү ухаантай бсым бол уу? Аав маань амьдрал өөр гэж үзүүлэх гэж хөдөө явуулсын бол уу? Аз жаргалаа дандаа голж бдгийг ухааруулах гэсийм бол уу? Сонин ухаан шүү. Гэхдээ л тэр цагаас би эгч болсоон
- 1 more reply
New conversation -
-
-
: How to do Rainbow Text on Instagram https://youtube.com/watch?v=jNI7wG1ntfg …
#SavedYouAClickThanks. Twitter will use this to make your timeline better. UndoUndo
-
Loading seems to be taking a while.
Twitter may be over capacity or experiencing a momentary hiccup. Try again or visit Twitter Status for more information.